Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2017 оны 5 сарын 22
    Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чууулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Д.Оюунхорол гишүүний хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжжээ. Энэ долоо хоногт эхний хэлэлцүүлгээр батлах бололтой юм. Жилийн өмнө энэ хуулийг УИХ батлах үед МАН-ын бүлэг “Сонгуультай тулгаж санал асуулга зарлаж болохгүй. Ядаж сонгуулиас 65 хоногийн өмнө санал асуулгын сэдвээ сонгогчдод танилцуулах ёстой” гэж хэлээд анх орж  ирсэн 28 хоногийг 65 хоног болгож сунгасан билээ. Үүний улмаас УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ард нийтийн санал асуулгыг өнгөрсөн сонгууулиар явуулж чадаагүй юм.
    Цааш унших ...
    Уншсан 26180 Сэтгэгдэл 36
  • 2017 оны 5 сарын 18
    Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сунгаанаас сайн дураараа нэрээ татсан Үүл баатар ойрдоо их нажидтай явна. Яг нэр дэвшүүлэлт болдог өдөр МАН-ынхан, хотын захиргаа “Гэр хорооллын барилгажилтаас хохирсон иргэд” гээд баахан хүмүүс аваачаад намынх нь гадаа жагсаасан. Сүүл рүүгээ жагсаал зохион байгуулсан этгээдүүд нь хотын захиргааны Гэр хорооллын дэд бүтцийн газрын мэргэжилтнүүд байсан нь илэрч булай булай... Уг үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө мань эр сунгаанаас гарч байгаагаа зарлаж, сонгуульд оролцохгүй байхыг намынхаа гишүүдэд уриалсан ч МАН-ууд “юмыг яах мэдэхэв” гээд зайлшгүй арга хэмжээгээ авсан нь тэр бололтой.
    Цааш унших ...
    Уншсан 43736 Сэтгэгдэл 29
  • 2017 оны 5 сарын 10
    Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн цуваа гарч дуусав. М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэх хүсэлтээ намууд ирэх баасан гариг буюу тавдугаар сарын 11-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд өргөн барьж, СЕХ тэднийг нэр дэвшигчдийн жагсаалтад бүртгэх эсэхээ тавдугаар сарын 14-ний дотор шалгаж шийдвэрлээд 17-ний өдөр олон нийтэд мэдээлнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид албан ёсоор бүртгэгдэх хүртэл дахиад долоо хоног үлджээ.
    Цааш унших ...
    Уншсан 48503 Сэтгэгдэл 62
  • 2017 оны 5 сарын 5
    Өнгөрөгч лхагва гариг буюу тавдугаар сарын 3-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах санал хураалт болж, Х.Баттулга ялалт байгуулав. АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр “саналын эрхтэй” 132 мянган гишүүний 60 хувь нь санал хураалтад оролцож, Х.Баттулга хамгийн өндөр буюу 2740 оноотой тэнцэх /21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд сонгогчдын тооноос хамааран 100-600 оноо өгч, авсан саналыг нь оноонд шилжүүлдэг системийг АН дотоод сонгуульдаа нэвтрүүлээд байгаа/ саналыг авсан байна. Саналын эрхтэй 132 мянган гишүүний 60 хувь гэхээр 80 мянга орчим гишүүн саналаа нэр дэвшсэн зургаан хүний төлөө саналаа өгсөн байна.
    Цааш унших ...
    Уншсан 78071 Сэтгэгдэл 59
Нийтлэлийн архив